Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

Хан-Уул, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн үйл ажиллагаатай танилцав

Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням Хан-Уул, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчидтай уулзалт хийлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хан-Уул, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн үйл ажиллагаатай танилцав
Хан-Уул, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн үйл ажиллагаатай танилцав. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням Хан-Уул, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчидтай уулзалт хийлээ.

Энэ үеэр өдөр тутмын үйл ажиллагаа, алба хаагчдын ажиллах орчин нөхцөл, Гал түймэр унтраах, аврах ангиудын үүрэг гүйцэтгэх чадавх, бэлтгэл бэлэн байдал, хүч хэрэгсэлтэй танилцсан юм.

Дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн удирдлагуудад гамшгаас хамгаалах үйл ажиллагаа, үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх, цаашид анхаарах зарим асуудлаар чиглэл өглөө.

Мөн тэрээр Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Налайх, Багахангай, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн үйл ажиллагаатай танилцана гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хуваалцах