Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хан-Уул дүүрэг логоны уралдаан зарлалаа

Хан-Уул дүүргийн түүхт 50 жилийн ой 2015 онд болох гэж байгаатай холбогдуулан энэ үеэр зохиогдох аливаа арга хэмжээ, үйл ажиллагаа, сурталчилгааны бэлэг тэмдэг болгон ашиглах зорилгоор БЭЛЭГ ТЭМДЭГ /ЛОГО/-г нийт зураач, уран бүтээлчид, ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын дунд зарлаж байна.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Хан-Уул дүүрэг логоны уралдаан зарлалаа
Хан-Уул дүүрэг логоны уралдаан зарлалаа. Зураг: МҮОНРТ

Хан-Уул дүүргийн түүхт 50 жилийн ой 2015 онд болох гэж байгаатай холбогдуулан энэ үеэр зохиогдох аливаа арга хэмжээ, үйл ажиллагаа, сурталчилгааны бэлэг тэмдэг болгон ашиглах зорилгоор БЭЛЭГ ТЭМДЭГ /ЛОГО/-г нийт зураач, уран бүтээлчид, ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын дунд зарлаж байна.

Ерөнхий шаардлага:

Монголын аж үйлдвэрийн ууган гал голомт болох Хан-Уул дүүргийн онцлог, уламжлал шинэчлэлийн утга санааг бэлгэдсэн энгийн ойлгомжтой өгүүлэмж бүхий 4-өөс дээшгүй элемент агуулсан, 3-аас олонгүй өнгө хосолсон утга агуулга, уран сайхны хувьд төгс бүтээл байна.

Уралдаанд ирүүлэх бүтээлд тавигдах шаардлага:

  • Лого нь дүүргийн үйл ажиллагаа, онцлогийг тусгасан сэтгэлгээний өндөр түвшинд хийгдсэн байна.

  • Хан-Уул дүүргийн үндсэн логотой уялдсан байх бөгөөд, график дизайны мэргэжлийн програм дээр хийгдсэн байна.

  • Лого нь өндөр нягтралтай (600 pixels/inch-с дээш) байх бөгөөд жижгээс том руу хувиргахад харьцаа алдагдахгүй үндсэн элементүүд тод харагдана.

  • Уралдааны бүтээлээ гүйцэтгэсэн программынөргөтгөлөөрболон JPEG, GIF өргөтгөлөөр буулгаж, утга санааны тайлбарын хамтinfo@khanuul.mn цахим хаягаар ирүүлэх буюу Хан-Уул дүүргийн Иргэдэд үйлчлэх төв байрны 403 тоот өрөөнд file хэлбэрээр авчирч өгнө.

  • Логоны дизайн нь хар, цагаан болон өнгөт, өнгөгүй гадаргуу дээр хэвлэгдэхэд тохиромжтой байна.

  • Лого нь видео, ном товхимол, сонин сэтгүүл, ил захидал, сурталчилгааны зурагт хуудас болон бусад материалууд дээр хэвлэгдэх боломжтой байна.

  • Уран бүтээлчид зөвхөн өөрийн зохиосон дизайнаар оролцох бөгөөд бусдын бүтээл /лого/-ээс хуулсан, санаа авсан, тэдгээрийн элементийг агуулсан бол хүлээн авахгүй.

  • Уралдаанд нэг оролцогч хэдэн ч загвараар оролцож болох бөгөөд бүтээл тус бүрийг тайлбарласан байна.

  • Овог нэр, холбоо барих утасны дугаар, ажлын болон оршин суугаа хаягаа уралдаанд ирүүлж буй бүтээлийнхээ тайлбар хэсэгт тодорхой бичсэн байна.

  • Оролцогч овог, нэр утасны дугаар, ажлын болон оршин суугаа газрын хаягаа тодорхой бичсэн байх

Хүлээн авах хугацаа:

2014 оны 07-р сарын 08-наас 08-р сарын 01-ны хооронд

Шалгаруулалт:
Бүтээлийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан шалгаруулж, Хан-Уул дүүргийн цахим хуудсаар нийтэд зарлана.

Шагнал:
Хамгийн шилдгээр шалгарсан нэг бүтээл 1 000 000 төгрөгийн мөнгөн шагналтай. Мөн тусгай байрт шалгарсан 3 бүтээлийг Хан-Уул дүүргийн Засаг даргын шагналаар шагнана.

Уралдааны талаар лавлах утас: 344477, 99064665

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Хуваалцах