Хан-Уул дүүрэгт дөрвөн хүн боомоор өвчилжээ
Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд боом өвчний халдвараар дөрвөн хүн өвчилсөн байна. Тухайн газарт хорио цээрийн дэглэм тогтоон мянга гаруй малыг вакцинжуулжээ. Одоогоор нийслэлийн ойролцоох малыг хотын ногоон бүсээс гаргаж эхэлсэн гэж Нийслэлийн онцгой байдлын хэлтсийн орлогч дарга Г.Намсрайжав хэл
Мэдээллийн алба

Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд боом өвчний халдвараар дөрвөн хүн өвчилсөн байна. Тухайн газарт хорио цээрийн дэглэм тогтоон мянга гаруй малыг вакцинжуулжээ. Одоогоор нийслэлийн ойролцоох малыг хотын ногоон бүсээс гаргаж эхэлсэн гэж Нийслэлийн онцгой байдлын хэлтсийн орлогч дарга Г.Намсрайжав хэллээ.
Боом өвчний халдвар авсан иргэдийн дунд хоёр настай хүүхэд байгаа аж. Иргэдийн биеийн байдал ямар байгаа талаар холбогдох албаныхан удахгүй мэдээлнэ гэдгийг хэлж байсан юм.


















