Хан-Уул дүүрэгт гал унтраах автомашин бэлэглэлээ
Энэхүү Хамтын ажиллагааны хүрээнд өнөөдөр БНСУ-ын Хаман сумын Засаг дарга Ха Сон Шиг өөрийн биеэр хүрэлцэн ирж, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуягт автомашиныг гардуулан өгч цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилтыг хүслээ.
Мэдээллийн алба

Нийслэлийн ХУД-т өнөөдөр БНСУ-ын өмнөд Генгсан аймгийн Хаман сумын Засаг дарга Ха Сон Шигийн дэмжлэгтэйгээр гал унтраах зориулалт бүхий хоёр, түргэн тусламжийн хоёр автомашины түлхүүр гардуулж өгсөн юм.
Тус дүүрэг Хансан сумтай 2011 оноос эгч дүүсийн найрамдалт харилцаатай байж, Хамтын ажиллагааны гэрээ байгуулж, төрийн захиргааны албан хаагчдын туршлага солилцох, хөдөө тариалан эрхлэгч хувь хүн, аж ахуй нэгжүүдийн төлөөллийг сургалтад хамруулах, хүүхэд багачуудыг "Сурагч солилцооны хөтөлбөр"-т жил бүр хамруулах зэргээр хамтарч ажиллаж байна.
Энэхүү Хамтын ажиллагааны хүрээнд өнөөдөр БНСУ-ын Хаман сумын Засаг дарга Ха Сон Шиг өөрийн биеэр хүрэлцэн ирж, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуягт автомашиныг гардуулан өгч цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилтыг хүслээ.
Тус үйл ажиллагаанд Засаг даргын орлогч Д.Азжаргал, орлогч М.Чингүнжав болон дүүргийн Онцгой байдлын дарга А.Дашням, Эрүүл мэндий нэгдлийн дарга Т.Пүрэвчулуун, Дүүргийн нэгдсэн эмнэлэгийн дарга Б.Бааст нар оролцов.
Автомашиныг дүүргийн Онцгой байдлын хэлтэс гал түймэртэй тэнцэх ажлын зориулалтаар ашиглах бол үлдсэнийг нь дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл болон Нэгдсэн эмнэлэг түргэн тусламжийн үйлчилгээндээ ашиглахаар болжээ.


















