Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд гахайн мялзан өвчин гарчээ

Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд “Гроватз” ХХК-ийн гахайны аж ахуйд гахай үхсэн мэдээллээр дүүргийн онцгой байдлын хэлтэс, мал эмнэлгийн алба,

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд гахайн мялзан өвчин гарчээ
Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд гахайн мялзан өвчин гарчээ. Зураг: МҮОНРТ

Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд “Гроватз” ХХК-ийн гахайны аж ахуйд гахай үхсэн мэдээллээр дүүргийн онцгой байдлын хэлтэс, мал эмнэлгийн алба, мэргэжлийн хяналтын хэлтсээс холбогдох мэргэжилтнүүд гахайнуудад эрүүл мэндийн үзлэг хийж, халуунтай, хэвлийн хэсгээр тууралттай, хөх толботой хөхөрсөн зэрэг шинж тэмдэгтэй хоёр торойноос цусны дээж авч, хоёр торойг нядлан лабораторийн шинжилгээнд, дөрвөн мэгжнээс цусны дээж авч нийслэлийн мал эмнэлгийн газрын лабораторийн шинжилгээнд явуулсан байна

Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораториос гахайн сонгомол мялзан өвчний үүсгэгч вирусийн генийн өвөрмөц хэсэг илэрсэн тухай дүнг ирүүлснээр Хан-Уул дүүргийн Онцгой комисс 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хуралдаж хорио цээрийн дэглэмийг тогтоон ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгуулж, өвчин үүсгэгчийг олж тогтоох, устгалд оруулах тухай шийдвэрүүдийг гаргажээ.

Тус өвчин гарсан газарт одоогоор Онцгой байдлын хэлтсээс дөрвөн албан хаагч хоёр автомашинтай Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс дөрвөн алба хаагч хоёр автомашинтайгаар дөрвөн цэгт хөдөлгөөнт эргүүлээр, “ТҮДА” ХХК-ийн мал эмнэлгийн хоёр ажилтан, 13 дугаар хорооны хоёр ажилтан хоёр автомашинтай хорио цээрийн дэглэм тогтоосон газарт бүх төрлийн хөдөлгөөнийг хориглох, ариутгал халдваргүйжүүлэлт, тандалтыг зохион байгуулан ажиллаж байна.

“Гроватз” ХХК-ийн гахайны аж ахуйд байгаа 657 гахайнаас 81 торойнд өвчний шинж тэмдэг илэрч, 10 торой үхсэн байдалтай байна.

Хуваалцах