Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хан-Уул дүүргийн 300 орчим залуу ажилтай, орлоготой боллоо

Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн хэлтсээс санаачилсан “Амжилтын гараа” өдөрлөгт оролцлоо. Өдөрлөгт “Номин холдинг”, “Эко констракшн”, “Рэс”, “Мах маркет”, “Монгол тэнхлэг”, “Монгол хьюндай автомотив”, “Цэц налуу экологи”,

МЗ
Монголын Залуучуудын Холбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хан-Уул дүүргийн 300 орчим залуу ажилтай, орлоготой боллоо
Хан-Уул дүүргийн 300 орчим залуу ажилтай, орлоготой боллоо. Зураг: МҮОНРТ

Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн хэлтсээс санаачилсан “Амжилтын гараа” өдөрлөгт оролцлоо. Өдөрлөгт “Номин холдинг”, “Эко констракшн”, “Рэс”, “Мах маркет”, “Монгол тэнхлэг”, “Монгол хьюндай автомотив”, “Цэц налуу экологи”, “Фин фак”, “Кашмер холдинг”, “MMCG”, “Миний сайншанд” ХХК зэрэг аж ахуй нэгжүүд оролцсон юм. Уг өдөрлөгт Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй 460 гаруй ажил хайгчид идэвхитэй хамрагдлаа. Эдгээр ажил хайгчдаас байнгын болон цагийн ажилд 296 хүн бүртгүүлснээс 260 хүн шууд ажлын байранд зуучлагдсан юм.

Мөн Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн хамт олон өдөрлөгт хүрэлцэн ирсэн ажилгүй иргэдэд мэргэжлийн болон давтан сургалтын тухай танилцуулга мэдээлэл хийж, ажил мэргэжлийн чиг баримжаа олгохын зэрэгцээ зөвлөгөө өгөн ажилд зуучлах үйлчилгээгээ үзүүлсэн юм. Ажил хайгчид Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржийн цагийн ажлыг байрыг ихээр сонирхож байсан бөгөөд амралтын өдөр, оройн ээлжинд, ажлынхаа хажуугаар цагийн ажил хийх хүсэл их байгаагаа ч дуулгаж байлаа.

Хуваалцах