Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс хяналтын бүсүүдээ тэмдэглэв

Хан-Уул дүүргийн цагдаагийн 2-р хэлтсийн алба хаагчид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх чиглэлээр иргэдтэйгээ нягт хамтарч ажилладаг.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс хяналтын бүсүүдээ тэмдэглэв
Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс хяналтын бүсүүдээ тэмдэглэв. Зураг: МҮОНРТ

Хан-Уул дүүргийн цагдаагийн 2-р хэлтсийн алба хаагчид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх чиглэлээр иргэдтэйгээ нягт хамтарч ажилладаг. 2016 оны 1-р улиралд зарим хорооны иргэд нэгдэн камержуулалтын системийг нэвтрүүлсэн нь үр дүнгээ өгч байгаа. Мөн хөршийн хяналт хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэн цагдаа иргэний хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлсээр байна.

Улаанбаатар хотын цагдаагийн газраас тус дүүргийн нутаг дэвсгэр дахь хашааны хаягжилттай зэрэгцүүлэн хөршийн хяналтын бүс, камерын хяналтын бүс гэсэн тэмдэглээнүүдийг байрлуулсан нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх томоохон ажил болж байна.

Эх сурвалж: Улаанбаатар хотын цагдаагийн газар

Хуваалцах