Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс цахим хэлбэрт шилжлээ
Нийслэлд гэмт хэрэг, зөрчлийн томоохон бүс нутаг нь гэр хороолол байдаг бөгөөд алслагдсан бүс нутагт гэмт хэргийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх үйлчилгээ хамгийн чухал юм.
Мэдээллийн алба

Нийслэлд гэмт хэрэг, зөрчлийн томоохон бүс нутаг нь гэр хороолол байдаг бөгөөд алслагдсан бүс нутагт гэмт хэргийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх үйлчилгээ хамгийн чухал юм.
Тиймээс ЦЕГ-ын даргын тушаалаар нийслэлийн дүүргүүдийн хэлтсийг хувааж, нэг хоёрдугаар хэлтэс байгуулж эхэлжээ. Хамгийн сүүлд Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийг ашиглалтад оруулжээ.
Хан-Уул дүүргийн хувьд 16 хорооны 140 мянган хүн амтай, хотоос алслагдсан гэр хороололтой, архидан согтуурах, танхай, хулгай, дээрмийн гэмт хэргийн гаралт буурдаггүй нутаг гэдгийг цагдаагийн албан хаагчид онцлож байна.
Хоёрдугаар хэлтсийг ашиглалтад оруулснаар гэмт хэргийн илрүүлэлт өссөн үзүүлэлттэй гарчээ.
Мөн Өлзийт, Биокомбинат, Яармаг, Шувуун фабрик чиглэлийн алслагдсан бүс нутгийн иргэд цагдаагийн хэлтэстээ хандахын тулд заавал хот руу орох гэж цаг зав, эдийн засгийн хохирол амсах хэрэггүй болжээ.


















