Хан-Уул дүүргийнхэн шинэ "Эко" спорт цогцолбортой болжээ
Хан-Уул дүүргийн 13-р хороонд "Эко" спорт цогцолбор баригдлаа.
Мэдээллийн алба

Хан-Уул дүүргийн 13-р хороонд "Эко" спорт цогцолбор баригдлаа.
Спорт цогцолборыг "Хасу Мегаватт" ХХК, Хан-Уул дүүргийн ИТХ-тай хамтран барьжээ. Энэхүү цогцолбор нь спорт заал, бөхийн асар, теннисийн талбай, гар бөмбөгийн талбай мөн сагсан бөмбөгийн талбай гээд тамирчдад хэрэгтэй бүх зүйлийг нэг дор цогцлоосон байна.
Тамирчид дотроо байрлан бэлтгэлээ хийх боломжтой нь илүү давуу талтай юм байна. Шинэ спорт цогцолборын нээлтэд ирсэн иргэд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ.


















