Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт алга болсон хүүхдүүдийг эсэн мэнд олжээ

Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт алга болсон хүүхдүүдийг эсэн мэнд олжээ

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт алга болсон хүүхдүүдийг эсэн мэнд олжээ
Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт алга болсон хүүхдүүдийг эсэн мэнд олжээ. Зураг: МҮОНРТ

Өчигдөр буюу энэ сарын 18-ны өдөр “Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, “Буянт-Ухаа – 2” хорооллын тоглоомын талбайгаас 5 настай Б хүү алга боллоо” гэсэн дуудлага мэдээллийг цагдаагийн байгууллага 19:34 цагт авч шалгаад Б хүү 1039 дүгээр байрны 4 дүгээр орцонд найзуудтайгаа тоглож байсныг олж ээжид нь хүлээлгэн өгчээ.

Мөн “Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо “Хангарьд сити - 2” хотхоноос 7 настай Б охин тоглохоор гараад сураггүй байна” гэсэн дуудлага мэдээллийг 18:38 цагт очиж шалгахад Б тус хотхонд оршин суух найзындаа орж тоглож байсныг олж тогтоон ээжид нь хүлээлгэн өгсөн байна.

Үүнээс гадна Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороонд оршин суудаг 7 настай Ү охин, тус дүүргийн 36 дугаар хороонд оршин суудаг 11 настай Х охин өчигдөр 15:00 цагийн үед гэрээсээ гарч яваад сураггүй алга болсон байсныг өнөөдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Гурвалжингийн гүүрний урд талд байрлах автобусны зогсоолын цайны газарт байхад нь олж тогтоон ар гэрт нь хүлээлгэн өгчээ.

Хуваалцах