Хан-Уулын залуучууд түймэр унтрааж буй иргэдэд зориулж “Боорцог” аян өрнүүлж эхэллээ
Хан-Уул дүүргийн Залуучуудын холбооноос “Боорцог” аянг зохион байгуулж байна.
Мэдээллийн алба

Хан-Уул дүүргийн Залуучуудын холбооноос “Боорцог” аянг зохион байгуулж байна. Тодруулбал, Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан гал түймэр гамшгийн хэмжээнд хүрээд байгаатай холбогдуулан тухайн гал дээр дайчлагдан ажиллаж буй цэргийн албан хаагчид, онцгой байдлын албаныхан, сумдаа хамгаалж буй ард иргэд нийлээд одоогийн байдлаар 1700 гаран иргэнд зориулж, ийнхүү борцгоор дайлах аян өрнүүлж байгаа аж. Өнөөдрийн байдлаар залуус 2 тонн орчим гурил цуглуулж, боорцог хийсэн байна. Түүнчлэн Хан-Уул дүүргийн ЗДТГ, дэргэдэх хэлтэс албадуудын ажилтангууд 3000-5000 төгрөг хандивлан боорцог хайрах тос бусад орцыг бэлтгэн өгч байгаа гэнэ.
Түймрийн бүс рүү явах боорцгийг Хан-Уул дүүрэгт байрлах Хүнсний технологийн дээд сургуулийн тенхимийн эрхлэгч болон оюутнууд хийж байгаа аж.


















