Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хананы завсар гацсан хүүг аварчээ

Бид өнгөрсөн долоо хоногт усны хуванцар хоолойд толгойгоороо гацхан хүүг гал сөнөөгчид аварсан мэдээг хүргэж байсан.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хананы завсар гацсан хүүг аварчээ
Хананы завсар гацсан хүүг аварчээ. Зураг: МҮОНРТ

Бид өнгөрсөн долоо хоногт усны хуванцар хоолойд толгойгоороо гацхан хүүг гал сөнөөгчид аварсан мэдээг хүргэж байсан. Тэгвэл энэ удаад нарийн хананы завсар гацсан зургаан настай хүүг аварсан мэдээг сонирхуулж байна. Энэ үйл явдал өнгөрөгч бямба гарагт БНХАУ-ын Хунань мужид болжээ.

Аврагчдын ярьж буйгаар хүүгийн нөхцөл байдал эхэндээ маш хүнд байсан аж. Учир нь хүүгийн хөл газарт хүрээгүй, толгойгоороо тээглэсэн маягтай тогтсон байсан байна. Тиймээс аврагчид хүүгийн толгой байгаа хэсгээс арай доогуур чигт ханыг нурааж, хүүг аварчээ.

Хүүг аварсан даруйдаа орон нутгийн эмнэлэгт хүргэсэн бөгөөд одоогоор хүү гэртээ гарч, сувилуулж байгаа аж.

Хуваалцах