Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ханбогд, Ноён, Сэврэй, Цогт-Овоо сумын эрүүл мэндийн төвүүдэд тулгарч буй асуудлыг шийдэв

Өмнөговь аймгийг хөгжүүлэх мөрийн хөтөлбөрийн үйл ажиллагааны тайлангийн хүрээнд Засаг дарга Б.Бадраагаар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 6-15-ны өдрүүдэд бүх сум, багтаа хүрч ажиллажээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ханбогд, Ноён, Сэврэй, Цогт-Овоо сумын эрүүл мэндийн төвүүдэд тулгарч буй асуудлыг шийдэв
Ханбогд, Ноён, Сэврэй, Цогт-Овоо сумын эрүүл мэндийн төвүүдэд тулгарч буй асуудлыг шийдэв. Зураг: МҮОНРТ

Өмнөговь аймгийг хөгжүүлэх мөрийн хөтөлбөрийн үйл ажиллагааны тайлангийн хүрээнд Засаг дарга Б.Бадраагаар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 6-15-ны өдрүүдэд бүх сум, багтаа хүрч ажиллажээ. Ажлын хэсэг бүтээн байгуулалтын талаарх мэдээллийг иргэд хөдөлмөрчдөд хүргэж, цаашид орон нутгаа хөгжүүлэх тал дээр санал бодлоо солилцон, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэсэн байна.

Тухайлбал, Ханбогд, Ноён, Сэврэй, Цогт-Овоо сумын эрүүл мэндийн салбарт шаардлагатай тоног төхөөрөмжийн санхүүг шийдвэрлэснээс гадна унах мотоциклийн асуудлыг шийдвэрлэлээ. Мөн төрийн үйлчилгээг хүртээмжтэй, тасралтгүй явуулах зорилготойгоор Гурвантэс, Баяндалай, Номгон сумын ЗДТГ-ын барилгыг барьж ашиглалтад оруулах, Хүрмэн-Даланзадгад чиглэлийн замыг засварлах ажлуудыг хэлэлцэн шийдвэрлэж ажиллалаа.

Хуваалцах