Ханбогд сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хэрэгжүүлнэ
Өмнөговь аймгийн Ханбогд сумыг хүн ам татахуйц хэмжээний хот болгон хөгжүүлэх стратеги, төлөвлөлт шаардлагатай байгааг үндэслэн Ханбогд сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж,
Мэдээллийн алба

Өмнөговь аймгийн Ханбогд сумыг хүн ам татахуйц хэмжээний хот болгон хөгжүүлэх стратеги, төлөвлөлт шаардлагатай байгааг үндэслэн Ханбогд сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулан батлуулах ажлыг хийж байна.
Гүйцэтгэгчээр "Эн Эй Пи Групп" ХХК шалгарсан бөгөөд энэ сарын 08-ны өдөр тус аймаг, сумын удирдлага холбогдох албаны хүмүүстээ уулзалт хийлээ. Уулзалтаар гэрээт ажлыг эхлүүлэх, хийж гүйцэтгэх ажил, түүний цаг хугацаа, ажлын хуваарийн талаар мэдээлэл солилцож цаашид анхаарах асуудлыг хэлэлцлээ.




















