Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Ханбург хотын оршин суугчид "Их 20"-ийн бүлгийн дээд хэмжээний уулзалтыг эсэргүүцэн жагсав

Германы Ханбург хотын хэдэн мянган оршин суугч өнөөдөр тус хотод болох "Их 20"-ийн бүлгийн дээд хэмжээний уулзалтыг эсэргүүцэн жагссан байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ханбург хотын оршин суугчид "Их 20"-ийн бүлгийн дээд хэмжээний уулзалтыг эсэргүүцэн жагсав
Ханбург хотын оршин суугчид "Их 20"-ийн бүлгийн дээд хэмжээний уулзалтыг эсэргүүцэн жагсав. Зураг: МҮОНРТ

Германы Ханбург хотын хэдэн мянган оршин суугч өнөөдөр тус хотод болох "Их 20"-ийн бүлгийн дээд хэмжээний уулзалтыг эсэргүүцэн жагссан байна. Орон нутгийн хэвлэл мэдээллээр тус эсэргүүцлийн жагсаалд ойролцоогоор 8 мянга орчим хүн жагссан гэж мэдээлсэн бол харин зохион байгуулагчдын зүгээс хэлэхдээ 25 мянгаас багагүй хүн оролцсон гэж онцолсон байна.

Германы Ханбург хотод "Их 20"-ийн бүлгийн дээд хэмжээний уулзалтыг эсэргүүцэн жагссан жагсагчид АНУ, Канад улстай чөлөөт худалдааны бүс бий болгох төлөвлөгөөг шүүмжилсэн байна. "Их 20"-ийн бүлгийн дээд хэмжээний уулзалт Ханбург хотод энэ сарын 7-нд болох юм. Уулзалтад оролцох улс орны эрх баригчид авч хэлэлцэх асуудлын талаар бэлтгэж байгаа гэж ОХУ-ын "Россия 24" телевизийн суваг онцолсон байна.

Тодруулбал, уулзалтын гол зорилго нь улс орны аюулгүй байдлыг хангах, энэ хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээг бэхжүүлэх зорилготой юм байна. "Их 20"-ийн дээд хэмжээний уулзалт болох үеэр аюулгүй байдлыг хангахаар Ханбург хотод ойролцоогоор 20 мянга орчим цагдаагийн бие бүрэлдэхүүн ажиллахаар болсон байна. Энэ үеэр тус дээд хэмжээний уулзалттай холбогдуулан олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал цуглаан болж болзошгүй гэж олон улсын ажиглагчид харж байна.

Харин Ханбург хотын эрх баригчид хууль зөрчигчдөд авах түр хугацааны шүүх байгуулахаар шийдвэр гаргасан юм байна. Тус түр хугацааны шүүх 24 цагийн турш ажиллаж, шаардлагатай тохиолдолд өмнө нь цагаач иргэдийг байрлуулж байсан 2 давхар бүхий цогцолбор барилгад жагсагч, эсэргүүцэгчдийг барьж саатуулах болно гэж орон нутгийн эрх баригчид онцлон мэдэгджээ.

Хуваалцах