Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хандгайтад зуслангийн байшингаас хулгай хийж байсан 54 настай эрэгтэйг үйлдэл дээр нь илрүүлжээ

амралтын өдрүүдэд Баянзүрх дүүрэгт үйлдэгдсэн 3, Сонгинохайрхан дүүрэгт үйлдэгдсэн 2, Сүхбаатар дүүрэгт үйлдэгдсэн 2, Баянгол дүүрэгт үйлдэгдсэн 3, Хөвсгөл аймагт үйлдэгдсэн 1 хулгайн гэмт хэргийг цагдаагийн байгууллагаас шуурхай илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хандгайтад зуслангийн байшингаас хулгай хийж байсан 54 настай эрэгтэйг үйлдэл дээр нь илрүүлжээ
Хандгайтад зуслангийн байшингаас хулгай хийж байсан 54 настай эрэгтэйг үйлдэл дээр нь илрүүлжээ. Зураг: МҮОНРТ

Цагдаагийн байгууллагад энэ сарын 19-ний 22:33 цагт “Хандгайтын богинод байрлах зуслангийн байшинд хулгайч орсон юм шиг байна, дохиолол ажиллалаа" гэсэн мэдээллийг ирүүлснийг алба хаагчид шуурхай шалган 54 настай, эрэгтэй “Э” гэгч нь хулгай хийж байсныг үйлдэл дээр нь илрүүллээ.

Үүнээс гадна өнгөрсөн амралтын өдрүүдэд Баянзүрх дүүрэгт үйлдэгдсэн 3, Сонгинохайрхан дүүрэгт үйлдэгдсэн 2, Сүхбаатар дүүрэгт үйлдэгдсэн 2, Баянгол дүүрэгт үйлдэгдсэн 3, Хөвсгөл аймагт үйлдэгдсэн 1 хулгайн гэмт хэргийг цагдаагийн байгууллагаас шуурхай илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Дээрх хэргүүдтэй холбогдуулан иргэдийг гэр, орон сууцныхаа хаалга, цонхны бэхэлгээг сайжруулах, үнэт эд зүйлээ далд газарт хадгалах, дохиолол, хамгаалалт, хяналтын камер суурилуулах, харуул, хамгаалалттай байлгах, эзгүй орхисон үедээ хөрш айлдаа мэдэгдэж байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.

Хуваалцах