Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Улс төр

Хандивын аянд “Херо энтертайнмент” болон “Аварга” дээд сургууль нэгдлээ

Дэлхий нийтэд тархаад байгаа коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх зорилгоор иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд хандив тусламжийг Улсын онцгой комисст ирүүлсээр байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хандивын аянд “Херо энтертайнмент” болон “Аварга” дээд сургууль нэгдлээ
Хандивын аянд “Херо энтертайнмент” болон “Аварга” дээд сургууль нэгдлээ. Зураг: МҮОНРТ

Дэлхий нийтэд тархаад байгаа коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх зорилгоор иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд хандив тусламжийг Улсын онцгой комисст ирүүлсээр байна.

Тухайлбал, “Херо энтертайнмент” болон “Монгол тулгатны зуун эрхэм төсөл”-ийн хамт олны зүгээс Бүгд Найрамдах Франц Улсын “Delta Plus” брендийн иж бүрэн хамгаалалтын 200 ширхэг хувцас, хамгаалалтын 40 ширхэг шилийг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Т.Энхтүвшинд гардуулан өглөө.

Мөн “Аварга” дээд сургуулийн хамт олноос 200 хонийг өнөөдөр хандивлалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах