Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хандивын барилдааны орлогоор ЭХЭМҮТ-ийн Алсын зайн сургалтын төвийг бүрэн шинэчилнэ

“Эх хүүхдийн нэрэмжит" хүчит бөхийн хандивын барилдаан 2025 оны 12 дугаар сарын 7-нд зохион байгуулагдана. Монголын үндэсний бөхийн холбоо болон Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран ажиллах санамж бичиг байгуулж, “Эх, хүүхдийн эрүүл мэнд — Эх орны эрхэм баялаг” уриатай тус төвтэй хамтын а

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хандивын барилдааны орлогоор ЭХЭМҮТ-ийн Алсын зайн сургалтын төвийг бүрэн шинэчилнэ
Хандивын барилдааны орлогоор ЭХЭМҮТ-ийн Алсын зайн сургалтын төвийг бүрэн шинэчилнэ. Зураг: МҮОНРТ

“Эх хүүхдийн нэрэмжит" хүчит бөхийн хандивын барилдаан 2025 оны 12 дугаар сарын 7-нд зохион байгуулагдана. Монголын үндэсний бөхийн холбоо болон Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран ажиллах санамж бичиг байгуулж, “Эх, хүүхдийн эрүүл мэнд — Эх орны эрхэм баялаг” уриатай тус төвтэй хамтын ажиллагааг эхлүүлээд байна.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд ЭХЭМҮТ-ийн алсын зайн сургалтын төвийг шинэчлэн тохижуулах, орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжөөр хангаж, улсын хэмжээнд эх, хүүхдийн тусламж үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх юм.

“Эх, хүүхдийн нэрэмжит хүчит бөхийн хандивийн барилдаанд Улс, аймаг, цэргийн алдар цолтой, өндөр чансаатай 256 хүчит бөх барилдах бөгөөд Сүпер азтан TOYOTA SIENTA загваоыг автомашины азтан болох болно.

Хуваалцах