Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хангайн бүсийн сувилахуйн сургалт 2025-2026 хичээлийн жилээс эхлэнэ

Засгийн газрын тогтоолын хүрээнд АШУҮИС-ийн харьяа Хангайн бүсийн “Сувилахуйн сургалт, эрдэм шинжилгээ, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний цогцолбор” болгон хөгжүүлэхээр болж, Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал, Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид, АШУҮИС-ийн захирал Б

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хангайн бүсийн сувилахуйн сургалт 2025-2026 хичээлийн жилээс эхлэнэ
Хангайн бүсийн сувилахуйн сургалт 2025-2026 хичээлийн жилээс эхлэнэ. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын тогтоолын хүрээнд АШУҮИС-ийн харьяа Хангайн бүсийн “Сувилахуйн сургалт, эрдэм шинжилгээ, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний цогцолбор” болгон хөгжүүлэхээр болж, Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал, Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид, АШУҮИС-ийн захирал Б.Дамдиндорж нар хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Хангайн бүсийн тус цогцолборын сувилахуйн сургалт нь 2025-2026 оны хичээлийн жилд сувилагч, уламжлалт анагаах ухааны сувилагч, эм найруулагч, нүүр амны техникч, нүүр амны эрүүл ахуйч, эмнэлзүйн технологич, дүрс оношилгооны техникч зэрэг бакалаврын 7-н хөтөлбөрөөр Хангайн бүсийн аймгуудаас элсэлт авч 9-р сарын 1-ээс сургалтын үйл ажиллагаагаа эхэлнэ.

Архангай аймгаас элссэн суралцагчдын сургалтын төлбөрийн 50 хувийг орон нутаг хариуцахаар болжээ.

Хуваалцах