Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Хангайн бүсийн зудтай сумдад өвс, тэжээл хүргүүлнэ

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга М.Энх-Амарыг өнөөдөр хүлээн авч уулзан цас, зудын талаар цаг үеийн мэдээлэл авлаа.

УИ
Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хангайн бүсийн зудтай сумдад өвс, тэжээл хүргүүлнэ
Хангайн бүсийн зудтай сумдад өвс, тэжээл хүргүүлнэ. Зураг: МҮОНРТ

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга М.Энх-Амарыг өнөөдөр хүлээн авч уулзан цас, зудын талаар цаг үеийн мэдээлэл авлаа. Ц.Даваасүрэн гишүүн энэ сарын 2-4-ний өдрүүдэд зудын хүндрэлтэй байгаа Эрдэнэбулган, Цагаан-Үүр, Чандмань-Өндөр сумдад ажиллаж, өвөлжилтийн хүндрэлтэй газар дээр нь танилцаад иржээ. Тэрээр эдгээр сумдад цасны зузаан малын бэлчээрт 30 см-ээс дээш байгаа учраас мал бэлчих боломжгүй болж, малчид өвс тэжээлийн нөөцөө дуусаад байгаа талаар дуулгаад, хангайн бүсийн энэ сумдад хаврын хүндрэл тавдугаар сар хүртэл үргэлжилдэг учраас мал төллөх үлдсэн хоёр сард өвс, тэжээлгүйгээс мал хорогдох нөхцөл бүрдсэн байна.

Иймд хангай бүсийн зудтай сумдад нэмэлт өвс, тэжээл хүргэх асуудлыг тасралтгүй авч ажиллах шаардлагатай байна. Ингэхдээ малчдын орлого хомсдож, төлбөрийн чадваргүй болсон байдлыг харгалзан үнэ өртгийг тогтоох талаар холбогдох шийдвэрийг гаргах шаардлага байгааг хэллээ.

Хуваалцах