Хангайн нурууны өвөр бэлээр нойтон цас орно
Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, төвийн нутгийн баруун хэсгээр хур тунадас, нойтон цас орно.
Мэдээллийн алба

9-10-нд Хангай нурууны өвөр бэлийн нутгаар ахиухан хэмжээний нойтон цас орохыг анхааруулж байна.
2014 оны 04 дүгээр сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, төвийн нутгийн баруун хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи нутгийн баруун хэсгээр хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Буянт голын саваар 2 градус дулаанаас 3 хэм хүйтэн, Дархадын хотгор, Хангайн уулархаг нутаг болон баруун зүгийн нутгаар 6-11 хэм, бусад нутгаар 13-18 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 13-15 хэм дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 0 хэм орчим, харьцангуй чийг 69 хувь, агаарын даралт 875 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
2014 оны 4 дүгээр сарын 10-наас 2014 оны 4 дүгээр сарын 14-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
10-нд баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, төв болон говийн нутгаар, 11-нд төв, зүүн болон говийн нутгийн зүүн хэсгээр, 13-нд баруун төвийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи 12-нд зарим газраар, 13-нд ихэнх нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Буянт голын сав газраар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, өдөртөө 14-19 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан байна. 12-ноос дулаарна.


















