Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хангалттай унтаж амрахгүй бол хүний тархи агших уу?

Ажлын хэт ачаалал, стресс, өвчин зовиур гэх мэт шалтгаанаар хангалттай нойр авч чадахгүй байх нь таны тархины хэмжээнд нөлөөлөх болов уу. Нөлөөлөх боломжтой гэдгийг "Neurology" сэтгүүлд хэвлэгдсэн судалгааны дүн харуулж байна.

РА
РАЛЬДИЙ.А

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хангалттай унтаж амрахгүй бол хүний тархи агших уу?
Хангалттай унтаж амрахгүй бол хүний тархи агших уу?. Зураг: МҮОНРТ

Ажлын хэт ачаалал, стресс, өвчин зовиур гэх мэт шалтгаанаар хангалттай нойр авч чадахгүй байх нь таны тархины хэмжээнд нөлөөлөх болов уу. Нөлөөлөх боломжтой гэдгийг "Neurology" сэтгүүлд хэвлэгдсэн судалгааны дүн харуулж байна. Европын эрдэмтэд 20-84 насны 147 хүнийг хамруулан судалгаа явуулжээ. Тэд оролцогчдыг 3.5 жилийн зайтайгаар хоёр удаа соронзон резонанс томограф аппаратад оруулж, нойргүйдэл гэх мэт нойртой холбоотой асуудлууд тархинд нөлөөлдөг эсэхийг судалсан байна.

Үүний дүнд нойргүйдлийн асуудалтай оролцогчдын тархины хэмжээ хэвийн оролцогчдынхыг бодвол илүү хурдан буурч байгааг тогтоожээ. Энэ нь ялангуяа 60-аас дээш настай оролцогчдод илүүтэй ажиглагдсан байна. Нойрны ач холбогдол, тэр дундаа нойргүйдэл тархинд хэрхэн нөлөөлж болохыг харуулсан маш олон судалгааг эрдэмтэд хийсэн байдаг. Нойр муутай байх нь ой санамж муудахад хүргээд зогсохгүй Альцхаймерын өвчин болон тархины бусад өвчин эмгэг үүсэхэд нөлөөлдөг нь нэгэнт батлагджээ.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

Хуваалцах