Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ханги авто замын хилийн боомт өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллаж байна

Дорноговь аймгийн Ханги авто замын хилийн боомтод Мэргэжлийн хяналтын газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн улсын байцаагчид хилээр нэвтэрч буй зорчигчдоос эрүүл мэндийн асуумж авч, биеийн халууныг хэмжиж корона

МХ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ханги авто замын хилийн боомт өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллаж байна
Ханги авто замын хилийн боомт өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

Дорноговь аймгийн Ханги авто замын хилийн боомтод Мэргэжлийн хяналтын газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн улсын байцаагчид хилээр нэвтэрч буй зорчигчдоос эрүүл мэндийн асуумж авч, биеийн халууныг хэмжиж корона вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг өгч ажиллаж байна. Мөн боомтын түр тусгаарлах өрөөг гаргаж, хувийн хамгаалах хэрэгсэл, амны хаалт, халдваргүйжүүлэлтийн бодисын нөөцийг бүрдүүлэх ажлын бэлэн байдлыг хангасан.

Ханги хилийн боомтын нийт албан хаагчид болон Улс хоорондын ачаа тээвэрлэлт эрхэлж байгаа аж ахуй нэгжүүдэд коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж, сургалтыг зохион байгууллаа.

Хуваалцах