Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ханиаднаас сэргийлэх энгийн аргууд

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс уламжлалт анагаах ухааны аргаар өвчнөөс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ханиаднаас сэргийлэх энгийн аргууд
Ханиаднаас сэргийлэх энгийн аргууд. Зураг: МҮОНРТ

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс уламжлалт анагаах ухааны аргаар өвчнөөс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

Ханиаднаас сэргийлэх, энгийн аргууд:

  • Аньсны навчийг 150 мл усанд жижиг цайны халбагаар дүүрэн хийж 5 минут буцалган жижиг цайны халбага зөгийн бал хийж хутгаад халуун бүлээнээр нь өдөрт 2-3 удаа ууна.

  • Нэг аяга сүүнд 3-5 хэрчим цагаан гаа эсвэл 3- 5 хумс сармис хийж 3 минут буцалгаад шүүж өдөрт 2-3 удаа ууна.

  • Хонины өөхгүй мах, 3-5 хумс сармисны хамт чанаж шөлийг нь халуун бүлээнээр ууж хөлсөө гаргах, хөлсийг хаттал салхи авахуулахгүй байхад анхаарах.

  • Ханиад архагшин удаан хугацаагаар хөхүүлж ханиавал Дарву-5 эмийг өдөрт 2-3 удаа 5-7 хоног ууна.

Хуваалцах