"Ханжоу-2022" XIX Азийн наадам эхлэхэд хоёр жил үлдлээ
Азийн наадам нь 1951 онд Энэтхэгийн Шинэ Дэли хотноо АОЗ-ийн ивээл дор зохион байгуулагдаж байсан түүхтэй.
Мэдээллийн алба

Туркменистан Улсын нийслэл Ашгабат хотноо 2015 онд болсон Азийн олимпын зөвлөлийн 34 дэх удаагийн Ерөнхий ассамблейгээс Азийн XIX наадмыг БНХАУ-ын Ханжоу хотноо Азийн олимпын зөвлөлийн ивээл дор ирэх 2022 оны есдүгээр сарын 10-29-нд зохион байгуулах гэж байна.
Азийн наадам нь 1951 онд Энэтхэгийн Шинэ Дэли хотноо АОЗ-ийн ивээл дор зохион байгуулагдаж байсан түүхтэй.
БНХАУ нь “Бээжин-1990”, “Гуанжоу-2010” Азийн наадмыг зохион байгуулж байсан бөгөөд Ханжуо нь гурав дахь хот нь болж байна.
“Ханжоу-2022” Азийн XIX наадамд спортын 40 төрлөөр зохиогдох бөгөөд үүнд “Парис-2024” олимпын наадмын хөтөлбөрт орсон 28 олимпын төрлийн спортыг багтаасан дэлхийн хамгийн том спортын арга хэмжээ юм.


















