Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ханх суманд өнгөрсөн шөнө 5 удаа газар хөдөллөө

Хөвсгөл аймгийн Ханх сумын Тураг багийн “Модон хүй-Арал” гэдэг газар нэгдүгээр сарын 12-ны өдөр 6.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсноос хойш олон удаа давтагдаад байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ханх суманд өнгөрсөн шөнө 5 удаа газар хөдөллөө
Ханх суманд өнгөрсөн шөнө 5 удаа газар хөдөллөө. Зураг: МҮОНРТ

Хөвсгөл аймгийн Ханх сумын Тураг багийн “Модон хүй-Арал” гэдэг газар нэгдүгээр сарын 12-ны өдөр 6.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсноос хойш олон удаа давтагдаад байна.

Тус сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар өнгөрсөн шөнө буюу нэгдүгээр сарын 25-ны 20:42 цагт 3.9 магнитуд, 21:53 цагт 4.8 магнитуд, 22:01 цагт 3.7 магнитуд, нэгдүгээр сарын 26-ны 01:23 цагт 4.1 магнитуд, 07:01 цагт 4.0 магнитудын хүчтэй хөдлөлт тус тус бүртгэгдсэн байна.

Энэ талаар тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад чичирхийлэл мэдрэгдсэн, одоогоор учирсан хохирол байхгүй гэдгийг мэдээлсэн юм.

Эх сурвалж: Одон орон геофизикийн хүрээлэн

Хуваалцах