Ханхүү анхны гэрэл зургaa даруулжээ
Их Британийн хаан ширээг залгамжлах 3дахь үеийн ханхүү Жоржийн бага насны төрхийг мөнхлөн үлдээсэн анхны албан ёсны гэрэл зургийг түүний өвөө, Кэтриний аав Bucklebury дэх харшийнхаа гадаах цэцэрлэгт даруулжээ. Эхний гэрэл зурагт гүн Уильям болон, гүн…
Мэдээллийн алба

Их Британийн хаан ширээг залгамжлах 3дахь үеийн ханхүү Жоржийн бага насны төрхийг мөнхлөн үлдээсэн анхны албан ёсны гэрэл зургийг түүний өвөө, Кэтриний аав Bucklebury дэх харшийнхаа гадаах цэцэрлэгт даруулжээ. Эхний гэрэл зурагт гүн Уильям болон, гүнгийн ахайтан Кэтрин нар хүүгийнхээ хамт гарсанаж. Харин дараагийн зурагт түүний гэр бүлийн нэгэн гишүүнд тооцогддог сбанел үүлдрийн бяцхан гөлгийн хамт гарчээ. Өнгөрсөн сарын сүүлээр Лондонгийн “Гэгээн Мэри” эмнэлэгт төрснөөсөө хойш олон нийтийн өмнө ил гаралгүй нам жим байсан гүнгийн гэр бүл олон нийтийн хүлээлтийг тайлж, шинэ төрсөн хүүхдийнхээ төрх байдлыг харуулахын зэрэгцээ гүн Уильям аав болсноосоо хойшхи анхны ярилцлагаа CNN телевизэд өгсөн байна. Тэрээр хүүгээ ханхүү Харри болон өөртэйгөө адилхан болохыг дурьдаад түүнийг ирснээс хойш олон зүйл өөрчлөгдсөн хэмээн ярьж, аав болсон мэдрэмжээсээ хуваалцсан байна.


















