Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Ханхүү Уильям байгаль орчныг хамгаалагчдад зориулсан шагнал олгохоо зарлалаа

Британийн ханхүү Уильям байгаль орчныг хамгаалах салбарын Нобелийн шагнал олгохоо зарлаад байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ханхүү Уильям байгаль орчныг хамгаалагчдад  зориулсан  шагнал  олгохоо  зарлалаа
Ханхүү Уильям байгаль орчныг хамгаалагчдад зориулсан шагнал олгохоо зарлалаа. Зураг: МҮОНРТ

Британийн ханхүү Уильям байгаль орчныг хамгаалах салбарын Нобелийн шагнал олгохоо зарлаад байна.

50 сая фунтийн сантай тус шагналыг уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгчдэд олгохоо мэдэгдэж байна. Кембрижийн гүн Британийн нэрт хөтлөгч Дэвид Аттенборогийн хамтаар байгаль орчныг сэргээх асуудлыг хэлэлцсэнийхээ дараа ийм шагнал олгодог болох шийдвэрээ зарласан байна.

Байгаль орчныг хамгаалах чиглэлээр ийм нэр хүндтэй шагнал олгодог болсноор байгаль дэлхийгээ хамгаалж, сэргийлэх их өрсөлдөөнийг бий болгоно гэж найдаж байгаагаа тэрээр илэрхийлсэн байна.

Энэ шагналыг ирэх 10 жилийн туршид жил бүр 5 хүнд олгох юм байна. Үүний үр дүнд 2030 он гэхэд байгаль экологийн хамгийн ноцтой 50 асуудлыг шийдвэрлэх гарц гаргалгаатай болж чадна гэж найдаж байна.

Хуваалцах