Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Ханхүү Уильям Ойрхи Дорнодод айлчилж байна

Их Британийн ханхүү, Кэмбрижийн гүн Уильям Израиль, Палестинд

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ханхүү Уильям Ойрхи Дорнодод айлчилж байна
Ханхүү Уильям Ойрхи Дорнодод айлчилж байна. Зураг: МҮОНРТ

Их Британийн ханхүү, Кэмбрижийн гүн Уильям Израиль, Палестинд албан ёсны айлчлал хийж байна. Энэ нь Их Британийн хатан хааны гэр бүлийн гишүүний 1948 оноос хойш Ойрхи Дорнодод хийж байгаа анхны айлчлал болж байгаа юм.

Ханхүү Уильям өчигдөр Иорданаас Тель Авив хотод хүрэлцэн очсон юм. Тодруулбал түүний Ойрхи Дорнод дахь айлчлал 2 өдрийн өмнө Иорданаас эхэлсэн. Энэ айлчлалынхаа хүрээнд Иорданий угсаа залгамжлагч ханхүү Хусейнтэй уулзсан байна. Мөн Кэмбрижийн гүн Уильям Их Британийн хатан хаан 2 р Елизабетагийн төрсөн өдөрт зориулсан хүлээлт авалтад оролцож үг хэлэхдээ Палестин, Сирийн дүрвэгчдэд тусламж үзүүлж байдагт нь Иорданчуудад талархал илэрхийлсэн байна. Харин өчигдөр хунтайж Уильям Гефсамани дахь Грекийн гүнж Алисагийнбунханаар орсон байна. Түүний энэ айлчлалыг улс төрийн биш хэмээн мэдэгдэж байгаа.

Гэвч шинжээчид Их Британийн угсаа залгамжлагч ханхүүгийн энэ айлчлал АНУ-ын Ерөнхийлөгч Трампын Иерусалим хотыг Израилын нийслэл хэмээн хүлээн зөвшөөрсөн шийдвэртэй холбоотой. Түүнчлэн бүс нутаг дахь Оросын нөлөө нэмэгдэж байгаатай ч холбоотой гэж таамаглаж байна.

Хуваалцах