Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Ханмадан” фестиваль болжээ

Есдүгээр сарын 8, 9-ний өдрүүдэд БНСУ-ын Аж үйлдвэрийн Хүний нөөцийн хэрэг эрхлэх газраас “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоо /Employment Permit System-EPS/”-ны 15 жилийн ойд зориулсан форум, “Ханмадан” фестивалийг Сөүл хотын “Жанчүн” стадионд зохион байгуулав.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Ханмадан” фестиваль болжээ
“Ханмадан” фестиваль болжээ. Зураг: МҮОНРТ

Есдүгээр сарын 8, 9-ний өдрүүдэд БНСУ-ын Аж үйлдвэрийн Хүний нөөцийн хэрэг эрхлэх газраас “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоо /Employment Permit System-EPS/”-ны 15 жилийн ойд зориулсан форум, “Ханмадан” фестивалийг Сөүл хотын “Жанчүн” стадионд зохион байгуулав.

Тус арга хэмжээд ЭСЯ-ны Түр хамаарагч Н.Эрдэнэтуяа, Монголын Улсын Хөдөлмөрийн яамны Хөдөлмөр Халамж Үйлчилгээний Ерөнхий газрын дарга Б.Нямдаваа, БНСУ дахь Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Үйлчилгээний төвийн дарга Д.Баярмандах нар оролцож, мөн ХНХҮТ-ийн ажилтан албан хаагчид, гэрээт ажилчдын төлөөлөл хамтран “Ханмадан” фестивальд улс орноо сурталчилж оролцов.

2004 оноос хойш Монгол Улсын 28700 гаруй иргэн БНСУ-д гэрээгээр хөдөлмөр эрхэлсэн бөгөөд өнөөгийн байдлаар 6100 иргэн гэрээгээр хөдөлмөр эрхэлж байна.

2019 оны есдүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй монгол иргэдийн гэр бүлд ямар нэг мөнгөн барьцаа, нэмэлт шаардлага тавихгүйгээр сүүлийн 6 сарын хугацаанд гэр бүлдээ шилжүүлсэн мөнгөн гуйвуулгын хуулгыг хавсарган өгсөн тохиолдолд албан ёсны гэр бүлийн хүнд (эхнэр/нөхөр) 90 хүртэлх хоногийн аялал жуулчлалын виз олгох болсон тухай Солонгосын талаас мэдээлж байна.

Эх сурвалж: БНСУ дахь ЭСЯ

Хуваалцах