Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ханнс Зайделийн сангийн төлөөлөгчийг хүлээн авч уулзав

Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж өнөөдөр Ханнс Зайделийн сангийн Олон улсын хамтын ажиллагааны институтын захирал Сузанне Лютер болон ХБНГУ-аас Монгол Улсад Суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Г.Тийдеманн нарыг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ханнс Зайделийн сангийн төлөөлөгчийг хүлээн авч уулзав
Ханнс Зайделийн сангийн төлөөлөгчийг хүлээн авч уулзав. Зураг: МҮОНРТ

Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж өнөөдөр Ханнс Зайделийн сангийн Олон улсын хамтын ажиллагааны институтын захирал Сузанне Лютер болон ХБНГУ-аас Монгол Улсад Суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Г.Тийдеманн нарыг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.

Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж уулзалтын эхэнд хатагтай Сузанне Лютерыг Монгол Улсад айлчилж байгаад талархал илэрхийлээд, ардчилал бий болсон цагаас хойш Ханнс Зайделийн сантай холбоотой ажиллаж, олон ажлыг хамтран хэрэгжүүлж, эрх зүйт төрийг бий болгоход ихээхэн хувь нэмэр оруулсан гэдгийг онцлон тэмдэглэв. Мөн тэрээр 2009 оноос хойш эрх зүйн шинэчлэл эрчимтэй хийгдэж байгааг дуулгаад, ойрын өдрүүдэд УИХ-аар хэлэлцэж байгаа Гэмт хэргийн тухай, Эрүүгийн тухай, Зөрчлийн тухай, Хяналтын тухай хуулиудад Герман Улсын туршлагыг нэвтрүүлэх зорилготой ажиллаж байгаа талаар танилцуулсан юм.

Хатагтай Сузанне Лютер Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндоржийг цаг цав гарган хүлээн авч байгаад талархал илэрхийлээд, Монгол Улсад зохион байгуулагдсан “Захиргааны хэргийн шүүх 10 жил” онол пракитикийн бага хуралд оролцохоор ирсэн тухайгаа дуулгасан юм. Мөн тэрээр өөрийн сангаас хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр ямар чиглэлд, ямар нөхцөлд хэрхэн хэрэгжиж байгаатай танилцсан талаар дурдаад, Ханнс Зайделийн сангийн үйл ажиллагааны талаар товч танилцуулав.

Ханнс Зайделийн сан нь 30 гаруй жилийн өмнөөс хөгжлийн хамтын ажиллагааны салбарт дэлхийн 60 гаруй оронд “Ардчилал, энх тайван хөгжлийн төлөө” уриан дор 90 орчим төсөл хэрэгжүүлж байна. Монгол Улсыг эрх зүйт төртэй, орчин үеийн ардчилсан улс болон өөрчлөгдөхөд туслалцаа үзүүлэх, мөн захиргааны эрх зүй, эрүүгийн эрх зүйн салбарт гол анхаарлаа чиглүүлж байгаа юм.

Хуваалцах