Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Ханойн дээд хэмжээний уулзалтын эргэн тойронд...

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Умард Солонгосын удирдагч Ким Жон нарын уулзаж буй Метрополь зочид буудал нэр хүндтэй олон зочдын буудаллаж байсан түүхэн гэж хэлж болох газар байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Ханойн дээд хэмжээний уулзалтын эргэн тойронд...
Ханойн дээд хэмжээний уулзалтын эргэн тойронд.... Зураг: МҮОНРТ

АНУ-ын ерөнхийлөгч ДональдТрамп, Умард Солонгосын удирдагч Ким Жон нарын уулзаж буй Метрополь зочид буудал нэр хүндтэй олон зочдын буудаллаж байсан түүхэн гэж хэлж болох газар байна. 1901 онд нээгдсэн энэ буудалд алдарт жүжигчин ЧарлиЧаплин бал сараа хийж байсан бол, Английн үргэлжилсэн үгийн зохиолч ГрэмГрийн зохиол бүтээлээ туурвиж байсан байна.

Мөн Франц хэв маягаар баригдсан таван одтой энэ тансаг буудлын хүндтэй зочдоос Фэйсбүүкийг үүсгэн байгуулагч Марк Зукерберг, Америкийн ерөнхийлөгч асан Билл Клинтон нарыг нэрлэж байна. Зочдынхоо аюулгүй байдлын үүднээс барьсан газар доорх хоргодох газарт нь дайны үед болсон агаарын цохилтын үеэр Америкийн жүжигчин кино продюсер ЖэньФонда хоргодож нуугдаж байсан удаатай байна. Олон арван жилээр битүүмжлэгдсэн энэ тансаг буудал 2012 онд үйл ажиллагаагаа сэргээжээ. Энд ирсэн алдартай хүмүүсийн хөргийг буудлын дотор өлгөсөн байх бөгөөд энд уулзалтаа хийж байгаа Ким Жон Ун, Доналд Трамп нарын хөрөг зургийг энд мөн байршуулах болов уу? hэмээн CNN мэдээлжээ.

Америкийн Тайм сэтгүүлд мэдээлснээр, Умард Солонгосын тал энэ удаагийн дээд хэмжээний уулзалтад маш нягт нямбай бэлтгэсэн байна. Гэхдээ Умардын удирдагч Ким Жон Ун-ыг дагалдан явсан нэг хэлмэрчийн үйлдлийг бага зэргийн саатал боллоо гэж мэдээлсэн байна.

Учир нь Хятадын нутгаар 70 цаг явж өнгөрсөн галт тэрэг Вьетнамын хилийн ойролцоох Дон Дан галт тэрэгний буудалд мягмар гарагт ирсэн. Хэдэн минутын дараа Умардын удирдагч Ким Жон Ун гарч ирээд өөрийг нь угтаж авсан Вьетнамын талын албаны хүмүүсийг чиглэн ганцаараа гарч алхсан байна. Энэ үед түүнийг дагалдан явсан хэлмэрч эрэгтэй удирдагчийнхаа араас үсрэн гарч гүйж очсон нь хэвлэлүүдийн дуранд өртжээ. Даргынхаа хамт биш араас нь хөөн гүйцэж очсон хэлмэрчийг Өмнөд Солонгосын хэвлэлд 100 метрийн дэлхийн рекордыг эвдсэн алдарт тамирчин УсайнБолттой зүйрлэж харьцуулжээ.

Хуваалцах