Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Ханшгүйдсэн Венесуэлын мөнгөн тэмдэгтээр урлагын бүтээл хийжээ

Венесуэл улс санхүү эдийн засгийн гүн хямралд орж, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш эрс унаж үнэгүйдэн цаас болчхоод байгаа билээ. Тиймээс Венесуэлын нэгэн гэр бүл ашиггүй энэ цаасан мөнгөөрөө

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ханшгүйдсэн Венесуэлын мөнгөн тэмдэгтээр урлагын бүтээл хийжээ
Ханшгүйдсэн Венесуэлын мөнгөн тэмдэгтээр урлагын бүтээл хийжээ. Зураг: МҮОНРТ

Венесуэл улс санхүү эдийн засгийн гүн хямралд орж, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш эрс унаж үнэгүйдэн цаас болчхоод байгаа билээ. Тиймээс Венесуэлын нэгэн гэр бүл ашиггүй энэ цаасан мөнгөөрөө түрийвч, бүс зэргийг урлан худалдаалах болсон нь ашиглагдсан мөнгөн тэмдэгтээс нь илүү ашиг өгч байгаа гэнэ. Ричард Сеговигийн гэр бүл хөрш Колумб улс руу цагаачлан гарсан бөгөөд тэд ханш нь унаж үнэгүйдсэн үндэсний мөнгөн тэмдэгтээрээ ийм зүйлс хийн худалддаг байна.

Тэрээр гэр бүлийнхнийхээ хамтаар 2 сарын өмнө Колумбийн хил дагуух Кукуто хотод ирсэн байна. Энд ирэхээсээ өмнө сарын 2 ам.доллар 50 центтэй тэнцэх цалин авч агуулахад ажилладаг байсан юм байна. Харин үнэгүйдсэн боливараар хийсэн сүлжиж урласан бүтээлээ тэд тус бүрийг нь 10-15 ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгөөр Колумбид худалдах болсон байна.

Тэд гар урлалын бүтээлээ урлахдаа америкийн 50 цент хүрэхгүй 800-1000 ширхэг боливар дэвсгэртүүдийг ашигладаг байна. Энэ мөнгөөр Венесуэлд хагас кг будаа л худалдаж авах боломжтой гэнэ. Харин Колумбид худалдан авагч ихтэй өдөр тэрээр 20 гаруй зүйл зарж амждагаа ярьж байна. Түүний талаархсурвалжлага орон нутгийн телевизээр гарснаас хойш захиалга нь нэмэгджээ. өнөөдөр Венесуэлын мөнгөн тэмдэгтийн ханш 98 хувиар уначхаад байгаа юм.

Хуваалцах