Хансвил-2 хотхонд илэрсэн зөрчилд арга хэмжээ авч ажиллалаа
Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд “Донгбал Глобал ” ХХК-н захиалгаар баригдаж буй Хансвилл хотхоны 2 дугаар ээлжийн барилгад хөдөлмөрийн хяналтын чиглэлээр төлөвлөгөөт шалгалт хийлээ.
Мэдээллийн алба

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд “Донгбал Глобал ” ХХК-н захиалгаар баригдаж буй Хансвилл хотхоны 2 дугаар ээлжийн барилгад хөдөлмөрийн хяналтын чиглэлээр төлөвлөгөөт шалгалт хийлээ.
Шалгалтаар Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн дагуу хөгжлийн бэрхшээлтэй хүнийг тоонд нь ажиллуулаагүйд нөхөн төлбөр ногдуулж, аюулгүй ажиллагааны зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн 10.15 дугаар зүйлийн 1.2 дахь заалтын дагуу торгуулийн арга хэмжээ авлаа. Мөн албан шаардлагаар хугацаатай үүрэг өглөө.



















