Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Хантайшир” дэвжээний 20 жилийн ойн нэрэмжит барилдаан болж байна

Сонирхуулахад, тус дэвжээний 15 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 224 бөхийн барилдаан болоход Монгол Улсын аварга Ч.Санжаадамба түрүүлж, улсын харцага О.Хангай аймгийн арслан цолтойдоо үзүүрлэж байв.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хантайшир” дэвжээний 20 жилийн ойн нэрэмжит барилдаан болж байна
“Хантайшир” дэвжээний 20 жилийн ойн нэрэмжит барилдаан болж байна. Зураг: МҮОНРТ

Говь-Алтай аймгийн “Хантайшир” дэвжээ үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойн нэрэмжит үндэсний бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд эхэллээ.

Тус барилдаанд Монгол Улсын аварга П.Бүрэнтөгс, улсын гарьд Ө.Бат-Орших нараар манлайлуулсан 128 хүчтэн зодоглож байна.

Сонирхуулахад, тус дэвжээний 15 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 224 бөхийн барилдаан болоход Монгол Улсын аварга Ч.Санжаадамба түрүүлж, улсын харцага О.Хангай аймгийн арслан цолтойдоо үзүүрлэж байв.

Харин их шөвөгт Монгол Улсын начин Ч.Ганзориг, Монгол Улсын начин В.Чимэдвандан нар шалгарч байлаа.

Мөн тэр жилийн барилдааны үеэр сайн үйлсийн аян өрнүүлж, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн сэхээн амьдруулах тасагт таван сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмж хандивласнаас гадна Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургуулийн номын санд бага ангийн хүүхдэд зориулсан 200 ширхэг үлгэрийн ном гардуулан өгсөн юм.

Хуваалцах