Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хантавирусийн “Андс” омгийн батлагдсан тохиолдлын аяллын маршрутыг судалж байна

“Андс” омог нь хүнээс хүнд халдварлах боломжтой хантавирусийн цөөн омгийн нэгээр тооцогддог.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хантавирусийн “Андс” омгийн батлагдсан тохиолдлын аяллын маршрутыг судалж байна
Хантавирусийн “Андс” омгийн батлагдсан тохиолдлын аяллын маршрутыг судалж байна. Зураг: МҮОНРТ

Аргентины өмнөд бүсэд бүртгэгдсэн хантавирусийн “Андс” омгийн батлагдсан тохиолдлын аяллын маршрутыг судалж байна.

Нидерландын хоёр иргэн 2025 оны 11-р сараас эхлэн Аргентин, Патагони, Мисионес муж болон Уругвайгаар 40 хоног аялж, 2026 оны гуравдугаар сард Ушуайя хотод очжээ.

Урьдчилсан байдлаар тэд шувуу ажиглах үеэр мэрэгч амьтдын ялгадаснаас халдвар авсан байж болзошгүй гэж үзэж байна.

“Андс” омог нь хүнээс хүнд халдварлах боломжтой хантавирусийн цөөн омгийн нэгээр тооцогддог гэж Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төвөөс мэдээллээ.

Хуваалцах