Ханx суманд өчигдөр 4.3, 4.8 магнитудын хоёр удаагийн газар хөдлөлт болжээ
Хөвсгөл аймгийн Ханх сумын бүс нутагт 4 болон түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт 49 болоод байна.
Мэдээллийн алба

Хөвсгөл аймгийн Ханх сумын бүс нутагт 4 болон түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт 49 болоод байна. Хөвсгөл аймгийн Ханx суманд өчигдөр 4.3, 4.8 магнитудын хоёр удаагийн газар хөдлөлт болсон байна. Мөн Завхан аймгийн Идэр суманд 4.6 магнитудын газар хөдлөлт болжээ. Одоо Одон орон геофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөлт судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан н.Оюун-Эрдэнийн өгсөн мэдээллийг сонсгоё.
Mongolian National Radio · Ханx суманд өчигдөр 4.3, 4.8 магнитудын хоёр удаагийн газар хөдлөлт болжээ
Газар хөдлөлтийн чичирхийлэл Хөвсгөл болон Завхан аймгийн иргэдэд мэдрэгдсэн ч ноцтой хохирол учраагүй байна. Өчигдрийн 18 цагийн байдлаар Хөвсгөл аймгийн Ханх сумын бүс нутагт нийт 8,128 удаагийн газар хөдлөлт бүртгэгдээд байгааг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ.


















