Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хар хунгуудыг "гэрлүүлжээ"

Төв Хятадын Хунань мужийн “Baofeng” нууранд хоёр жил орчим амьдарсан хар хунгуудыг "хуримлуулжээ".

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хар хунгуудыг "гэрлүүлжээ"
Хар хунгуудыг "гэрлүүлжээ". Зураг: МҮОНРТ

Төв Хятадын Хунань мужийн “Baofeng” нууранд хоёр жил орчим амьдарсан хар хунгуудыг "хуримлуулжээ". Ёслолыг зохион байгуулагчид эм хунд торон гивлүүр зүүлгэж, эр хунгийн хүзүүнд зангиа зүүжээ. Түүгээр ч зогсохгүй тэднийг улаан хивсэн дээгүүр алхуулж, андгай өргүүлсэн байна.

Хуримын үйл ажиллагааны талаар Хятадын en.people.cn сайтад мэдээлсэн бөгөөд энэхүү мэдээлэл тарсан даруйд амьтан хамгаалах нийгэмлэгийнхэн ёслолыг хийсэн залуусыг эрс шүүмжилж, “Амьтдаар зугаагаа гаргасан этгээдүүдийг хүн гэж хэлэхэд үнэхээр хэцүү байна. Бид энэ талаар арга хэмжээ авна” хэмээн мэдэгджээ.

Хуваалцах