Хар салхинд өртсөн хотуудын хохирлыг тооцоолохоор ажиллаж байна
Өмнөд Солонгосыг бүхэлд дайран өнгөрөх байсан хар салхи нь Солонгосын дунд хэсэгт байрлах Дэжон хотоос чиглэлээ өөрчлөн баруун далайруу чиглэсэн.
Мэдээллийн алба

Өмнөд Солонгосыг бүхэлд дайран өнгөрөх байсан хар салхи нь Солонгосын дунд хэсэгт байрлах Дэжон хотоос чиглэлээ өөрчлөн баруун далайруу чиглэсэн. Ингэснээр Инчон, Сөүл, Гванду зэрэг олон хотууд хар салхинд өртөхгүй өнгөрч байна. Өмнөд Солонгосын засгийн газраас онцгой байдал зарлан бүх сургууль цэцэрлэгийг амраах шийдвэр хүртэл гаргаад байсан юм.
Өнөө өглөө онцгой байдлыг цуцлан, хар салхинд өртсөн хотуудын хохирлыг тооцоолохоор ажиллаж байна. Энэ удаагийн хар салхи Жэжү арал болон урд хэсгийн хотуудад их хэмжээний хохирол үзүүлсэн бөгөөд одоогоор нэг хүн сураггүй алга болоод байгаа юм.

Сурвалжлагч: Э.Ижилболд


















