Хар салхины аюулаас болгоомжилно уу
БНСУ-д 2012 онд болсон Санба хар салхинаас хойш 6 жилийн дараа ийнхүү хүчтэй хар салхи болж байна. Суллик хэмээх нэртэй энэ удаагийн хар салхи нь 22ний өдрөөс 24 ний өдрийг дуустал Өмнөд солонгосын газар нутгийг дайран өнгөрнө.
Мэдээллийн алба

БНСУ-д 2012 онд болсон Санба хар салхинаас хойш 6 жилийн дараа ийнхүү хүчтэй хар салхи болж байна. Суллик хэмээх нэртэй энэ удаагийн хар салхи нь 22-ны өдрөөс 24-ний өдрийг дуустал Өмнөд Солонгосын газар нутгийг дайран өнгөрнө.
Суллик хар салхи нь одоогоор Жэжү арлыг дайран өнгөрөөд байгаа бөгөөд маш хүчтэй салхины улмаас Жэжү арал маш их хэмжээний хохирол амсаад байгаа юм.
Харин маргааш Сөүлийг дайран өнгөрнө. Өмнөд Солонгос улсын Засгийн газраас хар салхинаас урьдчилсан сэргийлэх арга хэмжээг яаралтай авч байгаа бөгөөд маргааш 273 сургууль, цэцэрлэг амрахаар болоод байна.
Жэжү арлын хувьд 24-нийг хүртэл бүх нислэгийг хойшлуулаад байгаа юм.





Сэтгүүлч Э.Ижилболд


















