Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Хар сувдны нууц” киноны гуравдугаар анги хийгдэнэ

Шинэ ангийн зураг авалтыг АНУ-д хийхээр төлөвлөж байгаа гэдгээ хэллээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хар сувдны нууц” киноны гуравдугаар анги хийгдэнэ
“Хар сувдны нууц” киноны гуравдугаар анги хийгдэнэ. Зураг: МҮОНРТ

“Хар сувдны нууц” инээдмийн уран сайхны кино 2015 онд үзэгчдэд хүрч байсан билээ. Тэгвэл "Uujim film" болон "Cm Yapim", "Fstudio"-ийн хамтын бүтээл “Хар сувдны нууц II” кино өнгөрсөн сарын 21-нд нээлтээ хийсэн. Тус бүтээлийн эхний ангийн зураг авалт Вьетнамд хийгдэж байсан бол хоёрдугаар ангийн зураг авалтыг Турк улсын нийслэл Инстанбулд хийжээ.

Тус бүтээлд “Мухар” Ганбаагийн дүрийг бүтээсэн соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Г.Алтаншагай үзэгчиддээ зориулж, хийсэн фэйсбүүк шууд бичлэгийнхээ үеэр “Хар сувдны нууц” киноны гуравдугаар анги хийгдэнэ. Шинэ ангийн зураг авалтыг АНУ-д хийхээр төлөвлөж байгаа гэдгээ хэллээ.

Сонирхуулахад, найруулагч Ц.Амартүвшингийн бүтээл “Хар сувдны нууц II” киноны гол дүрд соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Г.Алтаншагай, Д.Дэлгэрсайхан, У.Цогтбаяр, жүжигчин М.Намуунцэцэг, Ш.Энхжаргал,“Гурван сая инээд” шоуны ялагч Б.Жамъяандорж нар тоглосноос гадна туслах дүрийг гадны жүжигчид бүтээсэн аж.

Хуваалцах