Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Хар тамхи худалдан борлуулдаг бүлэг этгээдийг баривчиллаа

Өчигдөр буюу есдүгээр сарын 15-16-нд шилжих шөнийн 04:00 цагийн орчимд Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн алба хаагчид нийслэлийн Сүхбаатар , Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс хар тамхи хууль бусаар зарж борлуулдаг, хэрэглэдэг бүлэг этгээдийг баривчилсан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хар тамхи худалдан борлуулдаг бүлэг этгээдийг баривчиллаа
Хар тамхи худалдан борлуулдаг бүлэг этгээдийг баривчиллаа. Зураг: МҮОНРТ

Өчигдөр буюу есдүгээр сарын 15-16-нд шилжих шөнийн 04:00 цагийн орчимд Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн алба хаагчид нийслэлийн Сүхбаатар , Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс хар тамхи хууль бусаар зарж борлуулдаг, хэрэглэдэг бүлэг этгээдийг баривчилсан байна.

Баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар баривчлах ажиллагааны үеэр сэжигтнүүд авто машинтайгаа зугтахыг оролдож, улмаар цагдаагийн алба хаагчийн биед халдаж албаны авто машин мөргөсөн байна. Тиймээс Хар тамхитай тэмцэх хэлстийн алба хаагчид баривчилгааны үеэр галт зэвсэг хэрэглэн саатуулжээ. Сэжигтнүүд нь Улаанбаатар хотын харьяа 18-35 насны нийт долоон хүн байсан ба хэргийн газраас эд мөрийн баримтаар, айс буюу мөс, каннабисийн ургамлын төрөл буюу боловсруулсан шавар, мансуурууулах сэтгэцэд нөлөөлөх экстази болон эдгээрийг хэрэглэх гуурс, мөнгөн цаас зэрэг хэрэгслүүд хураан авсан байна.

Баригдсан этгээдүүдийн гурав нь өмнө нь хар тамхины хэрэгт холбогдон шалгагдаж, хавтаст хэрэг нь прокурорын газарт хянагдаж байх үед давтан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоод байгаа ба дээрх гурван иргэнийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р ангид хорьсон байна. Эдгээр этгээдийг хар тамхи хууль бусаар худалдан борлуулж хэрэглэсэн, давтан үйлдлээр гэх үндэслэлээр Монгол Улсын Эрүүгийн хуулийн 192.2, 230.1 зааснаар хэрэг үүсгэн шалгаж байна.

Эх сурвалж: Эрүүгийн цагдаагийн газар

Хуваалцах