“Хар тамхи, мансууралтай тэмцэх дэлхийн өдөр” тохиож байна
Түүнчлэн гаалийн байгууллага мөрдөн шалгах албатай болсноор хар тамхины хэргийг илрүүлэх нь сайжрах болно гэж холбогдох албаныхан хэлж байна.
Мэдээллийн алба

“Хар тамхи, мансууралтай тэмцэх дэлхийн өдөр” өнөөдөр тохиож байна. Манай улсын хувьд энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхийн тулд нэн түрүүнд хил гаалийн орчинд хяналтыг өндөржүүлэх ёстой. Тодорхой хэмжээгээр техник хэрэгслээ сайжруулж байгаа ч гаалийн байгууллага хар тамхины хэргийг хэргийн газар дээр өөрсдөө мөрдөн шалгах эрхгүй байна гэж ГЕГ-ын Гаалийн зөрчил, шуурхай хяналтын албаны Гаалийн улсын байцаагч н.Сүхбат хэллээ.
Түүнчлэн гаалийн байгууллага мөрдөн шалгах албатай болсноор хар тамхины хэргийг илрүүлэх нь сайжрах болно гэж холбогдох албаныхан хэлж байна. Дашрамд дурьдахад, он гарсаар хар тамхины хэрэгт 20 гаруй хүн холбогдсон байна.


















