Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хар тамхи наймаалсан Австралийн хоёр иргэнийг цаазалжээ

Индонез улс Австралийн хоёр иргэнийг хар тамхи наймаалсан хэрэгт буруутган буудан хороосон байна.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хар тамхи наймаалсан Австралийн хоёр иргэнийг цаазалжээ
Хар тамхи наймаалсан Австралийн хоёр иргэнийг цаазалжээ. Зураг: МҮОНРТ

Индонез улс Австралийн хоёр иргэнийг хар тамхи наймаалсан хэрэгт буруутган буудан хороосон байна. Австралийн Засгийн газар Индонез улсын талд иргэддээ өршөөл үзүүлэх хүсэлтийг хэдэнтээ тавьсан бөгөөд цаазын ялыг бүх насаар нь хорих ялаар сольж өгөхийг хүсч байсан аж. Түүгээр ч зогсохгүй тэднийг бүх насаар нь хорьсон тохиолдолд Австралийн тал хоёр хоригдолтой холбоотой бүхий л зардлыг хариуцахаа мэдэгдээд байсан юм. Гэвч Индонезийн Засгийн газар хариу өгөлгүй байсаар ийнхүү цаазын ялыг гүйцэтгэсэн байна. Индонезийн энэ үйлдлийг Австрали улс буруутгаж, өөрийн элчин сайдын яамаа татах хүртэл эсэргүүцлийн арга хэмжээ авахаа мэдэгдээд байгаа аж. Өөр улсын иргэнийг дипломат ёсноос гадуур цаазлан хөнөөсөн үйл явдлыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун ч бас шүүмжилжээ. Гэлээ ч Индонезийн Засгийн газрын байр суурь ганхашгүй байгаа бөгөөд тус улсын нутаг дэвсгэр дээр зөвхөн өөрийн хууль дүрэм үйлчилнэ гэдгийг хатуу анхааруулсаар байгаа юм.

Хуваалцах