Хар тамхины хэрэгтнүүдэд ял оноолоо
Хар тамхины хэргээр буруутгагдсан шар хочит Э.Энхбат нарт холбогдох хэргийг дүүргийн нэгдүгээр прокурорын газраас хянаад Э.Энхбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 185 дугаар зүйлийн 185.1, 192 дугаар зүйлийн 192.1, 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт зааснаар, Ш.Амармэнд, Э.Ширбазар нарыг Эрүүгийн х
Мэдээллийн алба

Хар тамхины хэргээр буруутгагдсан шар хочит Э.Энхбат нарт холбогдох хэргийг дүүргийн нэгдүгээр прокурорын газраас хянаад Э.Энхбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 185 дугаар зүйлийн 185.1, 192 дугаар зүйлийн 192.1, 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт зааснаар, Ш.Амармэнд, Э.Ширбазар нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар яллагдах үндэслэлтэй гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүх 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, Э.Энхбатад 2 жил 6 сарын хорих ял, Э.Ширбазарт 6 сарын баривчлах, Ш.Амармэндэд 5 сар 20 хоногийн баривчлах ял тус тус оногдуулж шийдвэрлэсэн байна.


















