Хар тамхины хэргээр дөрвөн эмэгтэйг баривчиллаа
Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсээс өчигдөр хар тамхи хэрэглэдэг байж болзошгүй 24-28 насны дөрвөн эмэгтэйг шалгаж эхэлжээ.
MМ
Moнголын мэдээ
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсээс өчигдөр хар тамхи хэрэглэдэг байж болзошгүй 24-28 насны дөрвөн эмэгтэйг шалгаж эхэлжээ. Анхны шинжилгээгээр хоёр нь хар тамхи хэрэглэсэн болох нь тогтоогдсон тул баривчилж, хэрэг үүсгээд байна.
Мөрдөн байцаалтын явцад дээрх иргэдээс их хэмжээний "мөс" гэх мансууруулах төрлийн бодис илэрсэн тухай ЦЕГ-аас өнөөдөр мэдэгдсэн юм. Дэлгэрэнгүйг хүлээн авна уу.
Хуваалцах


















