Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хар тамхины хэргээр хоригдсон иргэдээ суллахыг шаарджээ

Индонези улсад хар тамхины гэмт хэрэгт холбогдож, цаазаар авах ял авсан Австралийн хоёр иргэнийг суллахыг Австрали улсын Ерөнхий сайд Тони Эббот шаардсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хар тамхины хэргээр хоригдсон иргэдээ суллахыг шаарджээ
Хар тамхины хэргээр хоригдсон иргэдээ суллахыг шаарджээ. Зураг: МҮОНРТ

Индонези улсад хар тамхины гэмт хэрэгт холбогдож, цаазаар авах ял авсан Австралийн хоёр иргэнийг суллахыг Австрали улсын Ерөнхий сайд Тони Эббот шаардсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. “Австралийн иргэдийг цаазаар авсан тохиолдолд Индонези улстай байгуулсан дипломат харилцаагаа цэглэх болно” гэж Ерөнхий сайд Тонни Эббот мэдэгдсэн байна.

Тонни Эбботийн мэдэгдлийн дараагаар Индонези улсын Ерөнхийлөгч Жоко Видодо “Гадныханд зориулж хуулиа өөрчлөхийг хүсэхгүй байна” хэмээн мэдэгджээ. Сидней хотноо Австралийн иргэдийг цаазлахыг эсэргүүцэж, олон мянган иргэн жагсаал зохион байгуулсан байна. Жагсагчид авиа компаниудыг Индонез улс руу нислэг үйлдэхгүй байхыг анхааруулжээ.

Хуваалцах