Хар тамхины төрлийн бодис хил нэвтрүүлэхийг завдав
Он гарсаар "Буянт-Ухаа" хилийн боомтоор хар тамхины төрлийн бодис нэвтрүүлэхийг завдсан хоёр тохиолдол гарлаа.
Мэдээллийн алба

Он гарсаар "Буянт-Ухаа" хилийн боомтоор хар тамхины төрлийн бодис нэвтрүүлэхийг завдсан хоёр тохиолдол гарлаа.
Тодруулбал, манай улсын иргэд БНХАУ-аас “Мөс” гэж нэрлэдэг хар тамхины төрлийн бодис нэвтрүүлэхийг завдсан байна. 20 граммаар тусгайлан бэлтгэсэн дээрх бодисыг татаж мансуурахад хэрэглэдэг тусгай хэрэгслийн хамт оруулж ирэхийг завдсан гэж Гаалийн Ерөнхий газрын Хууль, эрх зүйн хэлтсийн байцаагч Ч.Тамираа хэллээ.


















