Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хар тамхины ургамал авч явсан гурван залууг саатуулжээ

Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Хар тамхи мансуурах бодистой холбоотой гэмт хэрэг мөрдөх хэлтсийн алба хаагч нар өчигдөр 22:00 цагийн үед Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс 23-26 насны У, А, А гэгч этгээдүүдийг саатуулан шалгасан байна. Шалгахад тэднээс THC төрлийн хар тамхины урга

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хар тамхины ургамал авч явсан гурван залууг саатуулжээ
Хар тамхины ургамал авч явсан гурван залууг саатуулжээ. Зураг: МҮОНРТ

Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Хар тамхи мансуурах бодистой холбоотой гэмт хэрэг мөрдөх хэлтсийн алба хаагч нар өчигдөр 22:00 цагийн үед Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс 23-26 насны У, А, А гэгч этгээдүүдийг саатуулан шалгасан байна. Шалгахад тэднээс THC төрлийн хар тамхины ургамал гарчээ.

Тиймээс тэдэнд энэхүү ургамлыг хууль бусаар олж авсан, хадгалсан, хэрэглэсэн гэж Эрүүгийн хуулийн 192.2-оор буюу “Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, борлуулсан бол таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэх зүйл ангиар эрүү үүсгэн шалгаж байна.

Хуваалцах