Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хар тамхитай холбогдсон гэмт хэрэгтнүүдийг суллана

АНУ-ын Хууль зүйн яам хар тамхи худалдсан, хадгалсан хэрэгт холбогдож ял авсан зургаан мянга орчим ялтанг шоронгоос суллах гэж байна. Энэ бол тус улсын түүхэнд урьд өмнө байгаагүй олон хүнийг суллаж байгаа явдал юм.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хар тамхитай холбогдсон гэмт хэрэгтнүүдийг суллана
Хар тамхитай холбогдсон гэмт хэрэгтнүүдийг суллана. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Хууль зүйн яам хар тамхи худалдсан, хадгалсан хэрэгт холбогдож ял авсан зургаан мянга орчим ялтанг шоронгоос суллах гэж байна. Энэ бол тус улсын түүхэнд урьд өмнө байгаагүй олон хүнийг суллаж байгаа явдал юм. Гэхдээ энд хэрэг үйлдэхдээ ямар нэг хүч хэрэглээгүй хүмүүсийг суллах юм байна. Суллагдсан хүмүүсийн заримд нь улсаас түр орон сууц олгох бөгөөд заримыг нь гэрийн хорионд байлгах аж.

Өмнө нь хийж байгаагүй ийм том алхам хийх шийдвэр гаргаж байгаа нь юуны өмнө АНУ-ын шорон хоригдлоор дүүрсэн, төсвийн зардал хэт их нэмэгдсэнтэй шууд холбоотой. Энэ оны 4-р сард Америкийн эрх баригчид хар тамхитай холбоотой хэрэгт оноодог ялыг бага зэрэг зөөлрүүлсэн, энэ утгаар хар тамхины хэргээр ял авсан зарим хоригдол өөрийн гэмээ ухамсарласан гэж АНУ-ын Хууль зүйн яам үзэж байна.

Албаны тоо баримтаар, яг одоогоор АНУ-д холбооны шоронгуудад 200 мянга гаруй хүн хоригдож байгаа бол ирэх 2016 оны сүүлч гэхэд энэ тоог ядаж л 12 мянгаар хорогдуулахыг эрх баригчид зорьж байна.

Хуваалцах